• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-09 14:28:13    
"Оросын үзэсгэлэн" Бээжинд нээгдэв

Синьхуа Агентлаг

     "Оросын үзэсгэлэн" Бээжинд мэргэжлийн хүмүүст зориулан нээгдлээ.Оросын Эдийн засаг худалдааны сайд, "Оросын үзэсгэлэн"-гийн зохион байгуулах комиссын дарга Герман Греф болон Хятадын Худалдааны сайд Бө Шилай үзэсгэлэнтэй танилцав.

     Бө Шилай хэлэхдээ, 2006 онд Хятад Оросын худалдааны хэмжээ 30 тэрбум ам.доллараас давсан байна. Энэ удаа Оросын 100 гаруй шилдэг аж ахуйн нэгж оролцсон Оросын үзэсгэлэн яармаг хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сайн сайхан боломж хангасан байна. Үзэсгэлэн яармаг нь Хятад Орос хоорондын хамтын ажиллагааны олон төслийг ахиулан хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

     Греф хэлэхдээ, "Оросын үзэсгэлэн" бол энэ жил Оросын гадаадад ажиллуулсан томоохон үзэсгэлэн яармаг мөн. Уг үзэсгэлэн нь Оросын олон газрын шилдэг аж ахуйн нэгжийн тэргүүний бүтээгдэхүүн, тэргүүний техникийг төвлөрүүлж, Оросын олон салбарт олсон шинэ амжилт бүтээлийг бүх талаар харуулсан юм гэжээ. Энэ үзэсгэлэн нь Орос Хятадын аж ахуйн салбарын зүтгэлтнүүдийн хамтын ажиллагаа яриа хэлэлцээ өрнүүлэх боломж болохыг тэрээр хүслээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\