• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-09 16:22:58    
Хятад Оросын худалдааны хамтын ажиллагааны нөөц маш их байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад Орос хоёр орон зах зээл, эх баялаг, боловсон хүчин зэрэг салбарт харилцан ашигтай хоёр орны худалдааны хамтын ажиллагааны нөөц асар их байгаа бөгөөд өргөн уудам хэтийн төлөвтөй юм гэж Хятадын ерөнхий сайдын орлогч Ү И 9-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

     Тэрээр Хятад Оросын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх 3-р хурлын нээлтийн ёслол дээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Орос хоёр талын худалдаа үрэлжлэн нэмэгдэж, эрчим хүч, шинэ техник, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаа сайн сайхан үр ашигт хүрсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад Оросын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх хурал бол хоёр орны ойлголцлоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал боломж мөн, Оросын нэн олон бизнесмэн Хятадад ирж хөрөнгө оруулан, Хятадын зах зээлийг нээхийг сайшааж байна гэсэн байна.

1  2