|
9-ний өдөр Хятад улсаас нэр дэвшигч Маргарет Чан дэлхийн эрүүл мэндийн их хурлын онцгой чуулган дээр ДЭМБ-ын шинэ ерөнхий захирлаар сонсгогдсон байна. Хятад улс Маргарет Чан ялалт байгуулсны дараа ДЭМБ-ын гишүүн орнуудын итгэл найдвар хүлээлгэж дэмжсэнд талархал илэрхийлж, тус байгууллагын шинэ ерөнхий захирлаар сонгогдсон хатагтай Маргарет Чанд баяр хүргэсэн байна.
Хятадын гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй хэлэхдээ, энэ бол Хятад улс НҮБ-ын тусгай байгууллагын дээд удирдагчийн тушаалд өрсөлдөж, ялалт байгуулж байгаа болно. Хятадын төв засгийн газар Маргарет Чаны сонгуульд оролцохыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, дорвитой дэмжиж, Сянган, Аомэний онцгой раионы засгийн газар ч идэвхтэй дэмжсэн байна. Маргарет Чаны сонгуулийн явцад харуулсан гарамгай авьяас чадвар нь хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлж эцэст нь ДЭМБ-ын өргөн олон гишүүн орны дэмжлэгийг олж, шинэ ерөнхий захирлаар сонгогдсон юм. Тэрээр тушаалд ороод амлалтаа нарийн хянамгай хэрэгжүүлж, гишүүн орнуудтай нягт хамтран ажиллаж, хүн бүрийг эрүүл энх байлгах гэсэн тус байгууллагын зорилтыг биелүүлэхийн тулд чармайна гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ.
Хятадын эрүүл мэндийн яам болон Сянганы онцгой раионы засгийн газар мөн өдөр Маргарет Чанд баяр хүргэсэн байна. \Баатар орчуулж, Буян хянав\
|