Балбын энх тайвны үйл явц үргэлжилж, энх тайван, тогтвортой байдал , хөгжлөө эртхэн биелүүлэхийг Хятадын тал чин сэтгэлээсээ хүсч байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд, Балбын Вант Улсын 7 намын нэгдсэн засгийн газар болон засгийн газрын эсрэг байгуулага энхийн үйл явц дахь зангилаа асуудлаар тохиролцоонд хүрчээ. Балбын энхийн үйл явц иймэрхүү чухал их ахицтай болсныг Хятадын тал баяртайгаар олж харлаа, Балбын холбогдох талуудын өнө батын энх тогтоохын төлөө гаргасан хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж байна гэж Жян Юй тэмдэглэсэн байна.\Уртнасан орчуулж, Баатар хянав\
|