Хятад улсын дарга Хү Жиньтао 10-ны өдөр Бээжинд Хятадад айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Фрадковтай уулзахдаа, Оросын талтай хамтаар Хятад Оросын бүтээлч хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй хичээл зүтгэлтэй ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлсэн байна.
Хятад Орос харилцан жилийн ажиллагаа зохиож байгааг дарга Хү Жинь Тао өндрөөр үнэлээд, саяхан өндөрлөсөн Оросын жилийн ажиллагаа нь хоёр ард түмний ойлголцоо найрамдлыг бэхжүүлсэн юм. Ирэх жил Оросод болох Хятадын жилийн ажиллагаа амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ. Хятадын жилийн ажиллагааг амжилтад хүргэхийн тулд бүх хүчээрээ чармайна гэж Ерөнхий сайд Фрадков илэрхийллээ. Уулзалтын явцад хоёр тал бас Солонгосын хойгийн цөмийн асуудал, Ираны цөмийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|