Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо 12-ны орой ноён Сүнь Ятсений мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт хийж, энэ ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон ноён Сүнь Ятсений төрөл садан, Тайваний нэрт хүмүүс, гадаадад байгаа ах дүү нарын төлөөлөгчид болон гадаадын зүтгэлтнийг хүндэтгэн зочилсон байна. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь хүлээн авалтад оролцов.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Ван Жүнюй хүлээн авалт дээр хэлэхдээ, ХКН-ын удирдлаган доор Хятадын ард түмэн Хятадын онцлогтой социалист орчин үеийн байгуулалтын зам дээр дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн агуу их амжилтад хүрсэн байна. Бид үргэлжлэн чармайж, эх орны бүрмөсөн нэгдэл болон хөгжил цэцэглэлийг эртхэн биелүүлэх болно. Ноён Сүнь Ятсений насан туршдаа хөөцөлдөж байсан Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын хүсэл мөрөөдөл лавтай биелэгдэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|