Хятад Монгол хоёр орны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник солилцох анхны хурал тун саяхан Өвөр Монголын Эрээн хотод болсон байна.
Энэ хуралд нарийн боов үйлдвэрлэдэг хүнсний их олон нэрт аж ахуйн нэгжүүд оролцож хүнсний бүтээгдэхүүнийг хийж болгодог материал, үйлдвэрлэж боловсруулах, хийх технологи зэрэг техник мэргэжлийн талаар солилцоо хийсэн бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд нь Хятадын уламжлалт техникийг Монголын талд танилцуулсан байна.
Нарийн боовны техник гэдэг нь талх, бялуу, еэвэн, боорцог зэргийг хийж боловсруулах технологийг хэлж байгаа юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|