• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-13 16:25:40    
Мэргэжлийн үйлдвэрлэлийн дээд боловсролыг нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын засгийн газар 13-ны өдрөөс "Улсын үлгэр жишээ мэргэжлийн үйлдвэрлэлийн их дээд сургууль байгуулах төлөвлөгөө" хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төлөвлөгөөний дагуу ирэх 5 жилд Хятадын төвлөрсөн төсвөөс дор хаяж хоёр тэрбум юань санхүүжүүлэн мэргэжлийн үйлдвэрлэлийн 100 их дээд сургуулийн хичээл сургалтын түвшинг дээшлүүлэхэд хэрэглүүлэх юм байна.

     Хятадын мэргэжлийн үйлдвэрлэлийн их дээд сургуулиуд нь хичээл сургалтын нөхцөл боломж харьцангуй муу, багш дутуу зэрэг бэрхшээл тулгарч байна. Хятадын засгийн газар өнөө байгаа ийм 1000 гаруй их дээд сургуулийн дотроос хөгжүүлэх боломж бүхий 100 сургуулийг сонгож, хөгжлийг нь дэмжих болно.

     Хятадын Боловсролын яамны орлогч сайд хатагтай Ү Чиди хэлэхдээ, 100 сургуулийн үлгэр жишээгээр мэргэжлийн үйлдвэрлэлийн дээд боловсролын өөрчлөлт хөгжлийг түргэтгэж, эдийн засаг нийгмийн хөгжилд нэн олон хэрэглээний хэлбэрийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж өгөхийг хүсч байна гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\