Хятадын худалдааны яамны сайд Бө Шилай 13-ны өдөр Америкийн худалдааны яамны сайд Карлос Гүтеррезтэй хэлэлцээ хийх үе хэлэхдээ, Хятад Америкийн худалдааны асуудлыг тал бүрээр үнэн бодитойгоор авч үзэх хэрэгтэй гэжээ.
Бө Шилай хэлэхдээ, өнгөрсөн таван жилд Америкаас Хятадад экспортлсон хэмжээ жил тутам 21 хувиар өссөн байна. Энэ нь Америкаас бусад улс оронд экспортолж байгаа хэмжээнээс их байна. Америкийн бараа бүтээгдэхүүний худалдаан дахь Хятадад гаргах экспорт нь алдагдалтай байгаа боловч, үйлчилгээний худалдаанд олзтой үзүүлэлт гарсан байна. Хятадад хөрөнгө оруулсан Америкийн аж ахуйн нэгжийн жил тутам Хятадын зах зээлд борлуулсан ба экспортолсон нийт хэмжээ нь 100 турбум ам.долларт хүрсэн байна гэжээ.
Гүтеррез хэлэхдээ, Америк Хятад хоёр талын эдийн засаг худалдааны харилцаа нь хоёр орны харилцаа, тэрчлэн ирээдүйд маш чухал юм. Америкийн дотоодын улс төрийн хүчин зүйлийн хувирал нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны ерөнхий байдлыг нөлөөлж чадахгүй юм. Хятадын талтай хамтаар чармайж, хоёр талын эдийн засаг худалдааны харилцааны хандлагыг хэвээр байлгаж, ямагт идэвхтэй, зөв чиглэлээр урагш ахиулахад Америкийн тал бэлэн байна гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\
|