Дэлхийн устах шахсан шувууны төрлийн 10 цагаан тогоруу сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Улаанхадны Хэй ли хэ хэмээх ойт нутагт харагдлаа. Эдгээр цагаан тогорууны 6 нь нас гүйцсэн цагаан тогоруу бөгөөд 2 нь өд сөд нь шарангуйвтар дэгдээхий байлаа.
Сурвалжлагчийн мэдээлснээр, цагаан тогоруу бол намгархаг газрын экологийн систем дэх төлөөлөх чанартай амьд бодисын төрөл юм. Манай орны улсын зэрэглэлийн хамгаалалтад байгаа шувуу бөгөөд, дэлхийд одоо 3000 гаруйхан үлдээд байгаа юм байна. \Номин орчуулж, Буян хянав\
|