• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-14 15:30:34    
Дотоодын ашигт малтмалын зах зээлийг цаашид нээлттэй байлгана

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс нь дотоодын ашигт малтмалын зах зээлийг цаашид нээлттэй байлгаж, гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулан ашигт малтмалын эх баялагийг нээн олборлохыг урамшуулна гэжээ.

     Зэн Пэйянь мөн өдөр эхэлсэн 2006 оны Хятадын олон улсын ашигт малтмалын их хурал дээр ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс нь гадаад хөрөнгө мөнгө, тэргүүний техник, удирдах арга хэлбэрийг идэвхтэй хүлээн авч, геологийн салбар дахь олон улсын солилцоо хамтын ажиллагааг ихээр өрнүүлж, харилцан ашигтай, хамтран хөгжихийг чармайн биелүүлэхийн зэрэгцээ, Хятад улс мөн дотоодын нөхцөл хангасан аж ахуйн нэгжүүдийн хилийн чанадад ашигт малтмалын эх баялагийг хайн олборлох болон барилгын үйлчилгээ өрнүүлэхийг дэмжих болно гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\