Дэлхийн банк 14-ний өдөр "Хятадын эдийн засгийн улирлын тайлан" нийтэлж, Хятадын эдийн засаг нь их олон өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа боловч, макро эдийн засгийн хэтийн төлөв нь мөн сайн хэвээр байна гэж тэмдэглэсэн бөгөөд Хятадын эдийн засаг энэ онд 10.4 хувиар өсч, 2007 онд 9.6 хувиар өсөх болно гэж урьдчилан мэдээлсэн байна.
Энэ он гарснаас хойш, Хятадын засгийн газрын хэрэгжүүлсэн макро эдийн засгийн зохицуулалтын бодлого үр дүнд хүрч, хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурд буурч, экспортын таваарын бүтэц улмаар сайжирсан байна. Үүний зэрэгцээ Хятад улс мөнгөний ханшийн уналтыг нэлээд доогуур хэмжээнд байлгаж чадсан байна. Энэ бүхэн нь Хятадын эдийн засгийн үргэлжлэн тогтвортой өсөн нэмэгдэхд ашигтай болсон юм гэж Дэлхийн банкны тайланд тэмдэглэсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|