Энэ оны эхний 10 сард Өвөр Монгол болон Монгол улсын хилийн Эрээний боомтоор нийт 160 мянга гаруй тонн цемент гаргав, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувь гаруйгаар нэмэгдсэн байна.
Монголд цемент ихээр борлуулагдаж байгаагийн гол шалтгаан бол Монгол улс бүтцийн зохицуулалт хийж, байр байшин, авто зам, хотын дэд бүтцийн байгуулалтын алхаа түргэсч, цементийн эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн явдал болно. Үүний зэрэгцээ Хятадын цементийн үнэ хямд, чанарлаг, тогтвортой борлуулагдаж байгаа учраас сайшаагдаж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|