Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 14-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад улсын дарга Хү Жиньтаогийн удалгүй Лаост хийх төрийн айлчлал нь хоёр орны харилцааны тал бүрээр гүнзгийрэн хөгжихэд ахиулах үйлдэл үзүүлэх юм гэжээ.
Жян Юй хэлэхдээ: Дарга Хү Жиньтаогийн Лаост хийх төрийн айлчлал бол Лаосын шинэ сонгогдсон удирдах хамт олон бүрэлдсэний дараа, Хятадын дээд удирдагчийн Лаост хийх анхны айлчлал болох юм.
Айлчлалын үеэр, Хятад Лаос хоёр тал улс төрийн итгэлцэлээ эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөн, Хятад Лаосын харилцааны хөгжлийг төлөвлөх зэрэг талаар зөвшин ярилцах болно. Тухайн үед хоёр орон бас хамтарсан мэдэгдэл нийтлэх бөгөөд эдийн засаг худалдаа, нийгмийг аюулаас хамгаалах, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах юм.
Хятад улсын дарга Хү Жиньтао энэ сарын 19-20 хүртэл Лаост төрийн айлчлал хийнэ. /Пэрлаймаа орчуулж,Баатар хянав/
|