Хятадын төв банк—Хятадын ардын банкны 14-ний өдөр нийтэлсэн тайланд төсөөлснөөр, 2006 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 10%-иас давах юм байна.
Энэ он гарснаас хойш, Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны байдал ерөнхийдөө сайн байна. Өнгөрсөн 3 улиралын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.7 %-д хүрснийг бүртгэлд харуулсан байна. Тайланд төсөөлснөөс үзэхэд 4-р улиралд Хятадын эдийн засаг үргэлжлэн хөгжих хандаштай байна.
Тайланд тэмдэглэхдээ, дотоод гадаадын эдийн засгийн орчин ахуй болон макро зохицуулалтын бодлого арга хэмжээнүүд авсны улмаас Хятадын эдийн засгийн нэмэгдэл түр хугацаа жаахан удааширч мэднэ. Гэвч эдийн засгийн нэмэгдлийг ахиулах эрч хүч мөн л их байгаа учраас цаашид тогтвортой бөгөөд түргэн хөгжих болно.
Дэлхийн банкны 14-ний өдөр нийтэлсэн тайланд төсөөлж буйгаар, Хятадын эдийн засгийн энэ оны нэмэгдлийн хэмжээ 10.4%-д хүрч, ирэх жил арай удааширч 9.6% болох юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Л.Буянтогтох хянав\
|