• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-15 14:27:51    
Оюуны өмчийн эрхэнд халдсан 1900 гаруй хэргийг бүртгэв

Синьхуа Агентлаг

     Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас 14-ний өдөр мэдээлснээр, энэ оны эхний 10 сард Хятад даяар оюуны өмчийн эрхэнд халдсан нийт 1904 хэргийг бүртгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор хуурамч шошгийн хэрэг, хуурамч патентын эрхийн хэрэг болон борлуулах эрхэнд халдсан зэрэг хэргүүд их нэмэгдсэн юм байна.

     Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Хэпин хэлэхдээ, энэ талаар, нийгмийг аюулаас хамгаалах байгууллага нь зах зээлийн эдийн засгийн дэг журмыг бусниулж, оюуны өмчийн эрхэнд халдсан хэрэгт цохилт өгөхөө эрчимжүүлэхийн зэрэгцээ ийм гэмт хэргийг илчлэх болон сэргийлэх талаар хатуу арга хэмжээ авахыг нийгмийн олон салбарынханд сэрэмжлүүлж байна гэжээ.

     Ү Хэпин хэлэхдээ, Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам нь уржнан жилээс Хятадын хэмжээнд хуурамч муу зүйлд цохилт өгсөн байна, үүнд оюуны өмчийн эрхэнд халдсан хэрэгт цохилт өгсөн " Бүргэд ажиллагаа" багтаж байгаа юм. Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын эдийн засгийн гэмт хэрэгт цохилт өгөх салбарын ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\