Хятад улсын дарга Ху Жиньтао Вьетнам орохоор 15-ны өдөр Бээжингээс мордлоо. Тэрээр урилгаар Вьетнам, Лаос, Энэтхэг, Пакистанд төрийн айлчлал хийх бөгөөд Вьетнамын Ханойд болох Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 14-р уулзалтад оролцох болно.
Энэ бол энэ он гарснаас хойш, Хятадын удирдагчийн Азийн бүс нутагт хийж байгаа чухал дипломат үйл ажиллагаа болох юм. ХГХЯ-ны албаны хүн хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь Хятад болон уг 4 орны харилцааг тал бүрээр ахиулахад чухал ач холбогдолтой бөгөөд гүн гүнзгий үр нөлөөтэй юм. Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулахад ч маш чухал ач холбогдолтой юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Л.Буянтогтох хянав\
|