Түвдийн өөртөө засах районы засгийн газрын сүжээний мэдээ, Хятадын ТӨЗР-ны дарга Чянба Пунцог саяхан хэлэхдээ, Түвд нь төмөр зам, агаарын тээвэр, авто зам зэрэг зам тээврийн нэгдсэн сүлжээтэй болсон байна гэжээ.
Тэрээр Чүн Чин хотод болсон Хятадын баруун өмнөд нутгийн эдийн засгийн зохицуулах хурал дээр ийнхүү хэлсэн байна.
Танилцуулснаас үзвэл, өнөөдрийг хүртэл ТӨЗР-ны авто замын нийт урт нь 40 мянга гаруй км –т хүрчээ. Энэ оны 7-р сард Хөхнуур Түвдийн төмөр зам бүх шугамаараа нэвтэрсэн юм. 9-р сард Лин жигийн нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орж, Түвдийн гадаадад нээлттэй байлгах явдлыг маш ихээр ахиулжээ. Хөхнуур Түвдийн төмөр зам, Лин жигийн нисэх онгоцны буудал, Конкагийн нисэх онгоцны буудал, Бангдагийн нисэх онгоцны буудал болон Түвд орох авто замын хэд хэдэн гол шугам нь Түвдийн ачаа тээврийн суурийг тавилаа гэжээ. /Баатар орчуулж Номин хянав/
|