Америк нь Хятад улсыг олон улсын шашны эрх чөлөөг "онц анхаарах орон"-д жагсаасанд Хятадын тал туйлаар дургүйцэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Жян Юй 20-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Тун саяхан Америкийн төрийн департментын холбогдох албаны хүн Хятад зэрэг найман орныг 2006 оны олон улсын шашны эрх чөлөөг "онц анхаарах орон"-ы жагсаалтад оруулна гэж хэлсэн байна. Жян Юй үүнд холбогдуулан хэлэхдээ, Америкийн талын холбогдох үйл ажиллагаа Олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс няцаж, бусад орны дотоод хэрэгт бүдүүлэгээр хөндлөнгийн оролцлогоо хийж байна гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар хуулийн дагуу иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг хамгаалж байна. Хятадын олон үндэстэн, олон газрын ард түмэн хуулийн дагуу шашин шүтэх өргөн гүйцэд эрх эдлэж байна. Энэ талаар Хятадын ард түмэн хамгийн их үг хэлэх эрхтэй юм гэжээ.
Бодитой байдлыг хүндэтгэн шашны асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт оролцлогоо хийхээ зогсож, Хятад Америкийн харилцан ойлголцоход ашигтай ажил илүүхэн хийж, эрсэг ажил хийхгүй байхыг Хятадын тал Америкийн талд шаардаж байна гэж тэрээр онцолсон байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|