• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-22 15:08:11    
Монгол улсын Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд Хятадад айлчилж байна

Синьхуа Агентлаг

     Монгол улсын Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд 22-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улсад зургаа хоногийн албан ёсны айлчлал хийж байна.

     М.Энхболд Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар Хятадад айлчилж байгаа юм. Айлчлалын хугацаанд Бүх Хятадын АТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө, Ерөнхий сайд Вэнь Жябао, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь нартай тус тус уулзах юм.Тэрээр мөн Хятад Монголын аж ахуйн нэгжийн эздийн эрдэм шинжилгээний бага хуралд оролцох юм байна.

     Энэхүү айлчлал нь М. Энхболд энэ оны 1-р сард Монгол улсын ерөнхий сайд болсны дараа Хятадад хийж байгаа анхны айлчлал юм.Тэрээр айлчлал эхлэхээс өмнө сурвалжлагчид өгсөн ярилцлагандаа Хятад, Монгол хоёр орны харилцаа болон хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна, энэ айлчлал маань хоёр орны харилцаа болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийг цаашид ахиулах болно гэдэгт итгэж байна гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/