"2006 оны Дэлхийн Хятад хэлний сонин хэвлэлийн хамтын ажиллагааны чуулга уулзалт" 23-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Гунжөү хотноо эхлэв. Энэ чуулга уулзалтад дотоод гадаадын Хятад хэлний олон арван сонин хэвлэл оролцсон байна.
Чуулга уулзалтад оролцож байгаа хүмүүс "олон ургальч соёлын цаг үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлага" уриан дор санал бодлоо солилцож, дотоод гадаадын Хятад хэлний сонин хэвлэлийн сүүлийн үеийн хөгжлийн байдлын талаар хэлэлцэж байна.
Өнөөдөр гадаадад Хятад хэлний сонин хэвлэл нийт 500 гаруй байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|