• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-23 18:17:54    
Хятад, Монголын аж ахуйн нэгжүүд 100 сая ам.долларын хэлэлцээр байгуулав

Синьхуа Агентлаг

     Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид 23-ны өдөр Бээжинд нийт үнэ нь 100 сая ам. долларын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үүнд байшин барилга, механик тоног төхөөрөмж зэрэг салбар хамрагдсан байна.

     Хоёр талын аж ахуйн нэгжүүд Хятад– Монголын худалдааны чуулга уулзалт дээр эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Энхболд энэ чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн түргэн хөгжил нь Монголын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө өгөх нь лавтай юм гэжээ.

     Өнөөдөр Хятадын Олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг болон Монголын худалдаа үйлдвэрийн танхим хамтран мэдээллийн сүлжээ байгуулж, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд холбогдох мэдээллээр хангаж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\