Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 23-ны өдөр Бээжинд Монгол Улсын Ерөнхий сайд Миеэгомбын Энхболдтой уулзаж, хоёр тал "Энх тайванаар зэрэгцэн орших, хамт хөгжих, харилцан ашигтай байх" зарчмын дагуу бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой гэж илэрхийлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Монголын нийгмийн бүх давхаргатай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, ойлголцолгоо нэмэгдүүлэн, Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг байнга хөгжүүлэхэд Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо бэлэн байна гэжээ.
Монгол, Хятадын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцаа саадгүй хөгжиж байна, Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороотой хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэж Энхболд хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|