Хятадын Боловсролын яамны сайдын орлогч хатагтай Ү Чиди 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх таван жилд Хятадын төвлөрсөн төсвөөс дөрвөн тэрбум юань санхүүжүүлж, ядуу амьдралтай айлын дөрвөн сая хүүхдэд туслан дунд зэргийн ажил мэргэжлийн боловсролтой болгож, боловсролын шударга байдалд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын ажил мэргэжлийн боловсрол эрчтэй хөгжиж, нийгэм нийтэд өндөр мэдлэг боловсролтой үлэмжхэн хэмжээний мэргэжлийн боловсон хүчин болон хөдөлмөрчид бэлэтгэж өгсөн байна. Ноднин болон энэ онд Хятадын дунд зэргийн ажил мэргэжлийн сургууль төгссөн сурагчдын ажлаар хангагдсан хэмжээ 90 гаруй хувьд хүрсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|