Бээжингийн Олимпийн лавлах төвийг байгуулж эхэллээ, үүнийг 2008 оны Олимпиос өмнө ашиглалтанд оруулж, дэлхийн олон орноос ирсэн үзэгчид, жуулчдад Олимпийн тэмцээн, аялал жуулчлал, зам харилцааны талаар лавлах үйлчилгээ үзүүлэх юм.
Эх сурвалжаас үзвэл, Бээжингийн Олимпийн лавлах төв нь олон хэлээр үйлчилж, олон орны жуулчдын Олимпийн мэдээ мэдээллийн өргөн хэрэгцээг хангах болно. Тэр үед аль ч орны жуулчид Олимпийн лавлах төвийн утсыг залгавал халуун дотно, бүрэн дүүрэн хариултыг сонсох юм байна.
Бээжингийн Олимпийн лавлах төвд сайн дурын үйлчлэгч элсүүлэх лавлах утас одоо ажиллаж байгаа бөгөөд, одоо сайн дурын үйлчлэгч болохоор нэрээ бүртгүүлж байгаа хүний тоо 230 мянгад хүрч байна. \Уртнасан орчуулж, Буян хянав\
|