• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-11-27 15:57:18    
Монгол улсын ерөнхий сайд эх орондоо буцав

Синьхуа Агентлаг

    Монгол улсын ерөнхий сайд Миеэгомбын Энхболд Хятад улсад хийсэн 6 хоногийн албан ёсны айлчлалаа өндөрлүүлээд 27-ны өдөр эх орондоо буцахаар Бээжингээс мордсон байна.

    Энхболд Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар Хятад улсад айлчилсан юм. Айлчлалын үеэр нь БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао, Хятадын УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлин нар түүнтэй уулзалт хэлэлцээ хийсэн байна. Хоёр тал Хятад Монголын харилцаа харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцсон байна.

    Энхболд бас Хятад- Монголын худалдааны чуулга уулзалтад оролцсон байна. Чуулга уулзалт дээр Хятад Монголын аж ахуйн нэгжүүд 100 сая ам.долларын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд тэдгээрт үл хөдлөх хөрөнгө, машин механизмийн тоног төхөөрөмж зэрэг салбар хамрагдсан байна.

    Тэрээр Бээжинд айлчилснаас гадна бас Үрэмч болон Ши-аньд айлчилсан байна. Энэ бол Энхболдын 2006 оны 1-р сард монгол улсын ерөнхий сайд болсноос хойш Хятад улсад хийсэн анхны айлчлал юм. \Пэрлаймаа орчуулж,Баатар хянав\