Өвөр Монголын Арон хошуу саяхан " үндэстний үг хэлээ уламжлан суралцах дамжаа" эрхэлж, Эвээнх үндэстний үг хэлийг хамгаалж байна.
Эвээнх үндэстэн өөрөө үг хэлтэй болов үсэг бичиггүй юм. Урт хугацааны турш тухайн орон нутгийн анчид хятад үсэг хэрэглэж ирсэн бөгөөд хятад хэлээр бусад үндэстэнтэй харилцаж байсан юм. Иймээс Эвээнх үндэстний хүүхэд залуучуудын дотор үндэстнийхээ хэлээр ярьж чадах хүн тун цөөхөн байж, үндэстний үг хэл нь мартагдахад хүрчээ . \Пэрлаймаа орчуулж, Баатар хянав\
|