Дохагийн Азийн спортын наадамд оролцох Хятадын төлөөлөгчид Доха орохоор 28-ны өдөр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордов.
Мөн өдөр мордсон хэсэгт эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй волейбол, буудлага, хүндийн өргөлт, жүдо зэрэг арван хоёр баг багтаж байна. 12-р сарын 1-ний өдрөөс 15 хүртэл явагдах Дохагийн Азийн наадамд Хятад улс нийт 928 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид илгээж оролцуулах болно. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|