Хятадын Ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг болон Хятад-Арабын найрамдлын нийгэмлэг 29-ны өдөр хүлээн авалт хийж, " Палестины ард түмэнтэй эв санаа нэгтэй байх олон улсын өдөр"-ийг дурсан тэмдэглэсэн байна.
Хятадын ард түмний гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн дарга Чэн Хаосү хэлэхдээ: НҮБ-ын холбогдох тогтоол болон " газар нутгаар энх тайван солих" зарчмын үндсэн дээр, улс төрийн хэлэлцээгээр өөр хоорондын маргаанаа зохицуулах нь Палестин Израиль хоёр талын болон Дундад Дорнодын олон орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх юм гэж Хятад улс тэмцсээр ирсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: Палестины ард түмний үнэнч найз болсны хувьд, Хятад улс Палестины ард түмний шударга тэмцлийг цаашид дэмжиж, Дундад Дорнодод энх тайван тогтооход бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|