|
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао тун саяхан төрийн зөвлөлийн зарлигт гарын үсэг зурж, "Бээжингийн олимпийн наадам болон түүний бэлтгэлийн хугацаанд гадаадын сэтгүүлч Хятадад сурвалжлах дүрэм"-ийг нийтэлсэн байна.
"Дүрэм"-д тэмдэглэхдээ, уг дүрмийг боловсруулан тогтоож байгаагийн зорилого нь Бээжингийн олимпийн наадам болон түүний бэлтгэлийн хугацаанд гадаадын сэтгүүлч хуулийн дагуу Хятадад сурвалжлага хийхэд дөхөм үзүүлж, олимпийн наадмын үзэл санааг уламжлан сурталчилахын төлөө юм гэжээ. "Дүрэм"-д бас гадаадын сэтгүүлч Хятадад ирж сурвалжлага хийх виз авах, тоног төхөөрөмжөө авч хилээр орж гарах, Хятадад сурвалжлахийг зөвшөөрөх зэрэг талаар тогтоол гаргасан байна.
"Дүрэм" нь нийт 9 заалттай, 2007 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж, 2008 оны 10-р сарын 17-ны өдөр хүчингүй болно. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|