Хятад, Япон, БНСУ-ын оюуны өмчийн эрхийн хамтын ажиллагаа мөн шинэ ахицтай боллоо. Гурван орон хойшид патентын эрхийн тухай мэдээлэл, шалгасан дүнг харилцан ашиглаж болох болсон учраас холбогдох ажлыг багасгах юм байна.
Энэ бол 4-ний өдөр Бээжинд болсон Хятад, Япон, БНСУ-ын Оюуны өмчийн эрхийн товчооны дарга нарын бодлогын яриа хэлэлцээний 6-р хурлын ололт амжилт юм байна.
Гурван орны Оюуны өмчийн эрхийн товчооны дарга нарын бодлогын яриа хэлэлцээний хурлын механизм 2001 оноос эхэлж, жилд нэг удаа болдог бөгөөд гурван оронд ээлжээр хийж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|