Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 5-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ираны цөмийн асуудлын тухай 6 талын хэлэлцээг өнөө Парист хийж байна, Хятадын ГХЯ-ны цэргийн хяналтын хэлтсийн дарга Зан Янь тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцсон байна. Хурал нь Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар энх тайвнаар зохицуулахад тустай байхыг Хятадын тал хүсч байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Англи, Франц, Герман, Америк, Хятад болон Орос зэрэг 6 орны гадаад харилцааны яамны улс төрийн үйл хэрэг хариуцсан хэлтсийн албаны хүн 5 –ны өдөр Парист хурал хийж, Ираны цөмийн асуудлыг авч хэлэлцсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Л.Буянтогтох хянав\
|