Хятад улс Түвдэд туслах хөрөнгө мөнгө төслүүдийг Түвдийн тариачин малчдад түлхүү хандуулах зэрэг арга барилаар дамжуулан, Түвдийн тариачин малчдын орлогыг цаашид ихээр нэмэгдүүлэх болно.
Үүнийг Хятадын баруун өмнөд нутгийн Чэн Дү хотод хуралдсан нэгэн хурлаас сэтгүүлч мэдээлсэн байна. Түвдийн тариачин малчид бүх Түвдийн нийт хүн амын 80 хувиас давж байна, иймээс тариачин малчдын орлогыг нэмэгдүүлэх явдал нь Түвдийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхийн чухал үүрэг зорилт болсон байна.
Хятад улс 1995 оноос эхлэн Түвдэд ажил төрлийн туслах төсөл хэрэгжүүлснээс хойш, бүх Хятадын олон газрын Түвдэд тусалсан хөрөнгө мөнгө 6 тэрбум 200 сая гаруй юаньд хүрч, Түвдийн эдийн засгийн түргэн хөгжлийг ахиулсан байна.\ Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|