Хятадын түвдийн сүм хийдийн төлөөлөгчид 4-ний өдөр Польшид, Польшийн парламентийн гишүүд болон эрдэмтэдтэй уулзалт хийсэн байна.
Хятадын нэрт түвдэч эрдэмтэн, Түвдийн өөртөө засах районы нийгмийн шижлэх ухааны хүрээлэнгийн дарга Цэвээн-Жамьян болон Хятадын Буддын шашны нийгэмлэгийн Түвдийн салбар нийгэмлэгийн орлогч дарга Жигүн чунцан-Лувсанжамба гэгээн уг ярилцлага дээр Түвдийн түүх, Хятадын Түвдийн өөртөө засах районы эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарт олсон амжилтыг дэлгэрэнгүй танилцуулсны хамт, ярилцлагад оролцогсдыг түвдэд биечлэн хүрч, өөрийн нүдээрээ түвдийн асар их хөгжил өөрчлөлттэй танилцахыг урьж байгаагаа илэрхийлсэн байна.
Ярилцлагад оролцсон Польшийн парламетын гишүүд илэрхийлэхдээ, Польшийн маш олон хүмүүс Хятадын түвдийн тухай ойлголтоо нэмэгдүүлэхийг хүсч байна, иймэрхүү ярилцлагын арга хэмжээ өрнүүлсэнд сэтгэгдэл өндөр байж, хойшид мөн яриа хэлэлцээ болон харилцаагаа үргэлжлэн баримтлахыг хүсч байна гэжээ. Тэд нар бас 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд сайн сайхны ерөөлөө дэвшүүлсэн байна.\Уртнасан орчууж, Буян хянав\
|