• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-11 10:32:59    
ДХБ-д нэгдэн орсон явдал бол Хятадын гадаадад нээлттэй байхын шинэ аз завшаан мөн

Синьхуа Агентлаг

    Бө ао-гийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Юн Лунтү 10-ны өдөр Бээжинд болсон Хятад улс ДХБ-д нэгдэн орсны 5 жилийн ойг тэмдэглэх уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс ДХБ-д нэгдэн орсон нь гадаадад нээлттэй байх явдал дууссаныг харуулж байгаа биш харин нэгэн шинэ аз завшаан болох юм, Хятадын эдийн засгийн хөгжил болон өөрчлөлт хийж нээлттэй байх нь үзэл бөдлоо үргэлжлэн шинэтгэх хэрэгтэй гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Хятадын нээлттэй байх цар хэмжээ улам өргөжихийн хирээр зарим хүмүүс эдийн засгийн аюулгүйн байдал, үйлдвэрлэлийн аюулгүйн байдалд сэтгэл түгшиж байна, эдгээр асуудлыг дэвшүүлэх нь чухал байгаа юм, хэрвээ ДХБ-д нэгдэн орсон явдлыг гадаадад нээлттэй байхын шинэ аз тохиолоор үзэж, нээлттэй байхын зэрэгцээ удирдлагаа эрчимжүүлэх юм бол нийгэм эдийн засгийн хөгжил нь нээлттэй байх тусмаа дэвшилттэй болно гэжээ.

    Хятад улс заавал "Дүрмийг мөрдсөн, нээлттэй зах зээл"-ийн дагуу, ДХБ-д нэгдэн орсноо хатуу баримталж, нийгэм даяар дүрмийг мөрдөх, нээттэй байхыг эрхэмлэж, хариуцлагатай, нээлттэй улс орны дүр төрхийг баталсан байх ёстой гэж тэрээр бас онцолсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Л.Буянтогтох хянав\