Хятадын Шанхайн Зам харилцааны их сургууль болон Америкийн Нью-Йорк их сургуулийн хамтран байгуулсан Хятад, Америкийн хуулийн судалгааны төв 10-ны өдөр Шанхайд албан ёсоор ажиллаж эхэллээ.
Энэ төв нь голдуу тогтмол бус хугацаагаар Америкийн хуулийн хөгжлийн тухай болон Хятад, Америкийн хуулийг харьцуулсан эрдэм шинжилгээний өгүүлэл, тусгай ном хэвлүүлэх бөгөөд Америкийн холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, тусгай асуудлаар хичээл сургалт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм байна.
Энэ төв нь мөн тохиромжтой үедээ Америкийн хуулийн тухай сонгож сурах хичээл нээж, Нью-Йоркийн их сургуулийн хууль зүйн профессорыг урьж хичээл хийлгэх бөгөөд Хятад, Америкийн эрдэмтэн, оюутан сурагч харилцан солилцох төсөл хэрэгжүүлэх юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|