Энэ оны эхний 11 сард Хятадын киноны тасалбар түгээгүүрийн орлого хоёр тэрбум 200 сая юаньд хүрсэн бөгөөд ихэнх хэсэг нь өөрөө үйлдсэн киноны орлого болно.
Хятадын Радио, кино, телевизийн үндэсний ерөнхий газрын орлогч дарга Жан Хунсэнь хэлэхдээ, энэ жил Хятадын өөрөө үйлдсэн киноны тасалбар түгээгүүрийн орлого гуравдахь жилдээ нийт тасалбар түгээгүүрийн орлогын тал хувь гаруйг эзлэв.
Энэ оны өөрөө хийсэн киноны чухал нэг онцлог нь олон янз хэлбэрийн хөгжил ил тод амжилтанд хүрч, бага дунд хэмжээний хөрөнгө оруулалттай киноны тасалбар түгээгүүр нэмэгдэж байгаа явдал болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|