Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн орлогч дарга Чэнь Дүнчи тун саяхан хэлэхдээ, Олимпын наадмаас хойш Хятадын эдийн засаг үргэлжлэн цэцэглэн хөгжих байдлаа хэвээр хадгалах болно гэжээ.
Тэрээр Бээжинд болсон эдийн засгийн аюулгүйн байдлын чуулга уулзалт дээр хэлэхдээ, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн нөөцөд богино хугацааны зарим хүчин зүйлийн нөлөөнөөс болж огцом, урт хугацааны өөрчлөлт гарахгүй юм гэжээ. Эдийн засгийн өсөлтийн гол онцлог бол хүн амын өсөлт болох юм, 2005 оноос 2007 он бол Хятадын сүүлийн арван хэдэн жилийн ажиллах хүчний хангамжаар хамгийн өндөр оргил болох юм, энэ бол эдийн засгийн түргэн өсөх гол хүчин зүйл юм, үүний зэрэгцээ Хятадын хотжилтын хурд түргэн болж байна, хотын хүн амын өсөлт нь мондог том эрэлт хэрэгцээг буй болгох болно. Үүнээс гадна шинэ үеийн ажиллах хүчний мэдлэгэ боловсролын түвшин дээшилж байна, энэ нь эдийн засгийн өсөлтөд маш их нөөц хүчин болох юм. Энэ бүхэн бол Олимпын наадмаас хойш Хятадын эдийн засаг үргэлжлэн цэцэглэн хөгжих гол хүчин зүйлүүд болно гэж тэрээр үзэж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|