Хятадын статистикийн үндэсний газрын 12-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 11-р сард Хятадын нийгмийн хэрэглээний таваарын жижиглэн худалдсан хэмжээ 682 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийхээс 14.1 хувиар нэмэгдсэн байна.
11-р сард үр тариа, ургамлын тос, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, барилгын материал, холбооны хэрэгсэл, авто машин, нефть болон түүнээс гаралтай бүтээгдэхүүн зэргийн жижиглэн худалдсан хэмжээ нэлээд түргэн нэмэгдсэн байна.
Энэ оны нийгмийн хэрэглээний таваарын жижиглэн худалдсан нийт хэмжээ 7 триллион 600 тэрбум юаньд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо байсан юм. Орлого тогтвортой нэмэгдэж, хот хөдөөгийн оршин суугчдын хэрэглээний сонирхол нэлээд өндөр байж, өргөн хэрэглээний бараа худалдан авахад хэрэглэж байгаа зардал нь ил тод нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|