• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-13 16:18:38    
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Хятадын аж ахуйн нэгжийн нийт тооны тал гаруй хувийг эзэллээ

Синьхуа Агентлаг

     Хамгийн шинэ бүртгэлээс үзвэл, энэ оны 9-р сарын эцэс гэхэд Хятадын бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 4 сая 860 мянгад хүрч Хятадын аж ахуйн нэгжийн нийт тооны тал гаруй хувийг эзэлсэн байна.

     Бүртгэлд харуулснаар, 9-р сарын эцэс гэхэд Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан ажилчид 63 сая 950 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс арван хувь орчмоор нэмэгдсэн юм байна.

     Өнөө Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийн гол онцлог гэвэл, хот сууриний хувийн хэвшлийн аж ахуйн нэгж түргэн хөгжиж, хөдөө тосгоны хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжил удаан байна. Өнөө Хятадын олон мужуудын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн байдлыг үзвэл, Жянсу мужид хамгийн олон байж, дараалаад Гуандүн, Шанхай, Жэжян, Шаньдүн орж байна.

     Өнөөгийн байдлаар Хятад улс нийтийн өмчийг голлосон, олон төрлийн өмчийн эдийн засаг зэрэг хөгжсөн эдийн засгийн үндсэн тогтолцоо хэрэгжүүлж байна. \Баатар орчуулж, Цэцэн хянав \