• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-13 16:27:08    
Хүний эрхийг ашиглан бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо болих хэрэгтэй

Рэнь Минь Ри Бао Сонин

     Америк хүний эрхийн асуудлыг ашиглан бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог буруу арга барилаа өөрчлөх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 12-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Америкийн төрийн департамент тун саяхан мэдэгдэл хийж, Хятадыг оролцуулсан холбогдох орны хүний эрхийн байдлыг шүүмжилсэн байна.

     Чинь ган үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Хятад улс хүний эрхийг хамгаалах салбарт дэлхий дахины анхаарлыг татсан амжилтад хүрсэн, Хятадын ард түмэн хуулийн дагуу хүний эрх болон үндсэн эрх чөлөөгөө хангалттай эдалж байна, энэ бол нүдтэй хүн бүхний харж байгаа үнэн байдал юм гэжээ.

     Америкт өөрийгөө хүний эрхийн хамгаалагч болгон өргөмжлөх эрх байхгүй, өөрийн оронд оршиж байгаа хүний эрхийн асуудалд гэмшиж, хүний эрхийн асуудлаар давхар баримжаа хэрэгжүүлэхээ орхиж, хүний эрхийн асуудлыг ашиглан бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог буруу арга барилаа өөрчлөх ёстой гэж Чинь ган хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\