Дэлхийн банк 13-ны өдөр "2007 оны дэлхийн эдийн засгийн төсөөлөл" тайлан нийтэлж, Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн түргэн өсөлт нь бусад оронд боломж олгож байна гэж тэмдэглэв.
Хятад, Энэтхэг болон бусад шинэ зах зээл бий болон хөгжиж, бусад хөгжиж байгаа орнууд болон хөгжсөн орны экспортын нэмэгдэлд асар их боломж олгосон байна. Учир нь Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа орнуудын экспорт нэмэгдэхийн хэрээр түүний завсрын бүтээгдэхүүн, эрчим хүч, техникийн импорт ч нэмэгдсэн байна. Үүнээс гадна эдийн засгийн түргэн өсөлтийн дагуу Хятад, Энэтхэг зэрэг орны цалин хөлс болон амьдралын түвшин ч дээшилж, бусад орны хөгжилд орон зай хангасан байна гэж энэ тайланд тэмдэглэсэн байна.
Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлтийн хүчинд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлт 3.9 хувьд хүрч мэдэх бөгөөд ирэх хоёр жилд мөн 3 хувь гаруй байх болно гэж энэ тайланд урьдчилан тооцоолсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|