Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааны агуулгыг байнга баяжуулах нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, тус бүс нутгийн энх тайван, хөгжилд чашигтай юм гэжээ. Тэрээр Монголын Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржтой уулзахдаа ингэж хэлсэн юм.
Жя Чинлинь хэлэхдээ, Хятад, Монгол бол хөрш орон, мөн ади了хан хөгжиж байгаа орон, хоёр орны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх улс төр, соёл, нийгмийн бат бэх үндэс суурьтай юм. Монголын Ардчилсан намтай харилцаагаа батжуулж, Хятад, Монголын харилцааг урт хугацаагаар эрүүл саруулаар хөгжүүлэхэд ХКН бэлэн байна гэжээ.
Элбэгдорж хэлэхдээ, Монгол, Хятадын найрамдлыг бүх талаар хөгжүүлэх бол Монголын шинэ зууны гадаад бодлогын чухал чиглэл, мөн Монголын нам бүлгүүдийн чухал нийтлэг ойлголт юм. Монголын Ардчилсан нам Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэх чухал хүчин болсоны хувьд үргэлжлэн идэвхтэй чармайх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|