"фэн юүнь 2-р " D цаг уурын дагуул 13-ны өдрийн 17 цагийн үеэр зүүн уртрагийн 86.5 градусын экваторын чигийн сансрын уудамд амжилттай орсон байна. Дагуулын сансрын уудам дахь байдал тогтвортой, аппаратууд нь хэвийн ёсоор ажиллаж байгааг хэмжилтийн тоо баримтууд харуулжээ.
"Фэн юүнь 2-р " D цаг уурын дагуулыг энэ сарын 8-ны өдөр Хятадын Ши Чангийн дагуул хөөргөх төвөөс "Чан зэн 3-р А" зөөгч пуужингаар хөөргөсөн юм. Дагуул тогтсон цэгт амжилттай орсон байдлын тухай холбогдох хэмжилт хийсний дараа Үндэсний цаг уурын төвд шилжүүлэн өгч ажиллуулах юм байна. \Урангоо орчуулж, Буян хянав\
|