Монгол улс Хятадын буцалтгүй тусламжаар Улаанбаатарт шинэ биеийн тамирын ордон байгуулах хэлэлцээрт Хятад, Монгол хоёр орон гарын үсэг зурсан байна.
Энэ барилгыг Хятадын тал гэрээлэн авч, Монголын тал дулаан, цахилгаан хангах, бохир ус залгах, орчин тойрныг зүлэгжүүлэх зэрэг ажлыг хариуцах юм. Биеийн тамирын ордны гадар хэлбэр нь Монгол гэр шиг, дотор нь сагсан бөмбөгийн талбай, боксын дэвжээ, тэрчлэн бэлтгэлийн танхим зэрэг төхөөрөмжтэй байна. Энэ барилгын ажил ирэх жилийн эхээр эхлэх бөгөөд 2008 онд ашиглалтад шилжих юм байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|