• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-18 17:41:29    
Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээ эхэлэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ү Да-вэй, БНАСАУ-ын гадаад харилцааны яамны орлогч сайд Ким Гай-Гван, Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл, БНСУ-ын гадаад харилцаа худалдааны яамны Солонгосын хойгийн энх тайванг зохицуулах ажил хариуцсан сайд Чүн Яан Ву, Японы гадаад харилцааны яамны Ази Номхон далайн бүс нутгийн хэрэг эрхэлсэн газрын дарга Кеничиро Сасае болон Оросоос Хятадад суугаа элчин сайд Сергей Разов нар өөр өөрийн орныхоо төлөөлөгчдөө дагуулан хурлын нээлтийн ёслолд оролцсон байна. Тус ээлжийн хэлэлцээний дарга Ү Да-вэй нээлтийг даргалж үг хэлсэн байна.

     Ү Да-вэй хэлэхдээ: энэ удаагийн хурал нь урьдахыг залгамжлан, хойшид зам нээх чухал ач холбогдолтой юм. Хурал нь 2005 оны 9-р сард баталсан "хамтын мэдэгдэл"-ийг тал бүрээр хэрэгжүүлэх бодит арга зам болон эхний шатанд талуудын авах арга барилыг голцуу авч хэлэлцэж тогтооно гэжээ.

1  2  3  4