Хятад, Монгол, Орос гурван орны Мис шалгаруулах 4-р тэмцээн 17-ны орой Хятадын умрадын боомтын хот Манжуурт амжилттай өндөрлөж, Хятадын Ван Жялү , Монгол улсын Анхбаяр тус тус тэргүүн байр эзэлсэн байна.
Мис шалгаруулах шувтралтын тэмцээнд Хятадын Бээжин, Шанхай, Гуан Жөү зэрэг муж хот, Монголын Улаанбаатар, Дорнод аймаг, Оросын Чит муж, Эрхүү хот зэрэг газар орноос нийт 56 хүн оролцсон байна. Уг шалгаруулалтын анхны тэмцээн 11-р сарын 25-аас 12-р сарын 5-ны өдрүүдэд болсон юм. Энэ нь "Оросын жил"-ийн арга хэмжээний Манжуурт явагдсан төсгөлийн арга хэмжээ юм./Сурвалжлагч Алтаннавч, Урангоо хянав/
|