• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 18:14:30    
Америк Солонгос банк санхүүгийн хоригийн асуудлыг авч хэлэлцэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Бээжинд Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тав дахь хэлэлцээний хоёр дахь шатны хуралд оролцож байгаа Америкийн төлөөлөгчдийн тэргүүн К. Хилл 19-ний өдөр хэлэхдээ, Америк Солонгос 19-ний өдөр Хойд Солонгосын эсрэг банк санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах эсэх асуудлаар хэлэлцээ хийнэ гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Аомэний Хүй Е банкны банк санхүүгийн хэсгийн хэлэлцээ болон төлөөлөгчдийн уулзалт нь тус тусдаа юм. Миний бие энэ хэрэгт шууд оролцоогүй, учир нь энэ асуудлыг Хойд Солонгосын тал дэвшүүлсэн байна. Аомэний Хүй Е банкны асуудлыг зургаан талын хэлэлцээний хэлэлцэх хэргийн сэдэв болгохыг Хойд Солонгосын тал хүсч байгаа юм гэжээ.

     Ямарваа орон Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй орон болохыг зөвшөөрөхгүй юм гэж тэрээр онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, энэ өдрийн хэлэлцээ дуусах үеэр талууд хурлын талаар нэлээд тодорхой мэдлэгтэй болно, энэ удаа амжилтад хүрч чадах эсэхэд дотроо тоотой болно гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/