• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-12-19 18:17:07    
"Хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлсэн арга хэмжээнд холбогдуулан 6 талынхан үзэл бодлоо илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын тавдахь хэлэлцээний хоёр дахь ээлжийн хурал 19-ний үдээс өмнө Бээжинд төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал хуралджээ. Талууд хуралд "хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлсэн бодитой арга хэмжээнд холбогдуулан үзэл бодлоо илэрхийлж, бодитой санал дэвшүүлцгээсэн байна.

     6 талт хэлэлцээний Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Жян Юй манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө танилцуулж хэлэхдээ: "хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлэх нь системтэй ажил болох юм. Үе шат хуваан хэрэгжүүлж, алхам алхмаар ахиулах нь нэлээд бодитой зохистой сонголт болох юм гэж Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй хуралд үг хэлэхдээ илэрхийлжээ. Нэг дэх алхмын хувьд "хамтын мэдэгдлийг" хэрэгжүүлэхэд тустай бодитой арга хэмжээ тогтоож, одоогийн шатанд авч болох талуудын бодитой үйл ажиллагааг тогтоох ёстой гэж Ү Давэй үзэж байна гэжээ.

     Хурлын дараа Хятад Америк хоёр тал зөвшилцөл хийжээ. Өнөөдрийн үдээс хойш Хятадын тал нь бусад 5 талтай хоёр талын зөвшилцөл хийсэн байна.

     Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Хилл өнөө өглөө, өнөөдөр Америк Хойт Солонгос хоёр тал Хойт Солонгост таьсан банк санхүүгийн хоригийг цуцлах эсэх асуудлаар хэлэлцээ хийнэ гэж хэлсэн байна. /Баясгалан орчуулж Баатар хянав/