19-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Америк Энэтхэгийн цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа, олон орон цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгод ашиглах талаар өрнүүлэх хамтын ажиллагаа нь олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх механизмын зарчим болон үр ашигтай чанарыг хамгаалахад ашигтай байх ёстой гэж илэрхийлсэн байна.
Америкийн ерөнхийлөгч Буш 18-ны өдөр цагаан ордонд Америк энэтхэг иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хуулийн төсөлд гарын үсэг зурж, энэтхэгт иргэний хэрэглээний цөмийн шатахуун болон техникийг экспортлохыг албан ёсоор батлан зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө энэ хуулийн төслийг Америкийн Конгресс баталсан байлаа. Америкийн холбогдох хуулийн тогтоолыг үндэслэвэл, Америкийн засгийн газар нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх гэрээнд гарын үсэг зураагүй оронд цөмийн техник нийлүүлж болохгүй юм байна. Энэтхэг нь одоо болтол энэ гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм байна. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|